P2011-07-07 - Бермудын талаар эрдэмтэн ямар санал дэвшүүлсэн бэ?

UnSToPPaBLe_666:

Бермудын талаар эрдэмтэн ямар санал дэвшүүлсэн бэ?


60 жилийн тэртээ ертөнц Бермудын гурвалжин хэмээх өнөөдрийг хvртэл нууц нь vл тайлагдсан хамгийн алдартай соронзон талбайтай “тулгарсан” билээ.

Энэ жилvvдэд Флорида, Пуэрто-Рико, Бермудын арлын дунд орших чимээгvй бvсийн тухай эрдэмтэд маргалдсаар. Гэхдээ л хариултыг нь хэн ч олж чадаагvй байна. Бермудын гурвалжингийн тухай олон таамаглалаас хамгийн боломжийн хувилбарыг Оросын эрдэмтэн Николай Коровяков агсан дэвшvvлж байжээ. Тэрээр залуугаасаа л физик, геологи, одон орны судлалд шимтсэн нэгэн байсан бөгөөд ямар хувилбар дэвшvvлснийг сонирхуулъя.

Шулмын арван мөр

Бермудын гурвалжин шиг оньсогот бvс дэлхийд өөр ес бий. Америкийн гидрогеолог А.Сандерсон хойд тал бөмбөрцгийн 30 дугаар зурваст бие биеэсээ адил зайтай таван газрыг тэмдэглэжээ. Эдгээрийг Сандерсоны бvс гэдэг. Энд Бермудын гурвалжинд тохиолддог шиг vзэгдлvvд байнга тохиолддог гэнэ. Атлантын далай дахь аймшигт бvсээс гадна Калифорнийн орчимд Номхон далайд мөн “vзэгдэлтэй”. Бас Японоос урагшаа олон арван далайн онгоц залгисан Шулмын тэнгисийг нэрлэж болно. Мөн дэлхийн хоёрдугаар дайны vед цэргийн нисдэг тэрэг алга болж байсан Пакистан, Афганистаны хил орчмын уулархаг хэсэг, бvх л бvтэн тэмээн жинг тэр чигээр нь нэг бус удаа залгисан Алжир-Мароккогийн бvс ч бий. Өмнөд тал бөмбөрцөгт ч Сандерсоны таван бvс бий. Мөн л 30 дугаар зурваст бие биеэсээ 72 градусын зайтай оршдог. Эдгээр бvс хаанаас гарч ирснийг хэн ч мэдэхгvй. Сандерсон ч vvнийг нээхдээ учир шалтгааныг нь тайлж чадаагvй. Харин Коровяков vvнийг дэлхий нарыг тойрох өөрийн динамик загварын тусламжтайгаар олж тогтоосон.

Бид дэлхий, нарын таталцлын хуулийн тухай ярьдаг ч эх дэлхийг нэгэн том бөмбөлөг мэтээр ойлгон, ертөнц бие биеэсээ онцлог бvхий литосфер, магма болон бөөмөөс тогтдогийг мартдаг. Эдгээр тусдаа гурван том биет тус бvртээ наранд татагддаг бөгөөд харин бие биеэсээ тодорхой зайд оршдог байна. Коровяков чухам vvнийг л судлах зорилт өөртөө тавьжээ. Туршилтын явцад тэрээр өмнөд, хойд талын өргөргийн нийт арван цэгт маш их хэмжээний хvчдэл төвлөрдгийг тогтоосон байна. Энэ нь л Сандерсоны нээсэн арван бvс аж. Бөөм Сандерсоны нээсэн хойд өргөргийн цэгээс холдож, магмагийн их урсгалыг авч оддог бол тэнд vл мэдэгдэх vзэгдэл болдог бөгөөд газрын таталцал эрс нэмэгддэг. Энэ өдрvvдэд далайд, эсвэл тэнгист усан онгоц тааралдвал гvн рvv татдаг. Харин нисэх онгоцны тухайд тайлбар арай хэцvv. Сандерсоны бvсийн дээгvvр соронзон таталтын хvч төвлөрдөг нь яг л элсэн цаг шиг хэлбэр vvсгэдэг. Элсэн цагийн гол нь 11,5 км-ийн өндөр бөгөөд хэрэв онгоц 11,5 км-ээс доогуур нисвэл газар руу, эсвэл далай руу шууд унадаг. Харин дээрх цэгээс дээгvvр нисвэл дээш татагддаг тул онгоц сураггvй алга болдог аж.

Уг мэдээллийг sonin-hachin.blogspot.com/ авлаа.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл доорох холбоослуу ороорой:
http://sonin-hachin.blogspot.com/

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax