P2011-07-07 - “ОСКАР”-ЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХАД БҮХ ЗҮЙЛ БЭЛЭН БОЛЖЭЭ.

Төрөл: Мэдээ
UnSToPPaBLe_666:

http://images.eonline.com/eol_images/Entire_Site/20080619/300.Oscar.Statues061908.jpg

ОСКАР”-ЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХАД БҮХ ЗҮЙЛ БЭЛЭН БОЛЖЭЭ.
Өнөөдөр Лос Анжелес хотод Америкийн кино академийн дээд шагнал - Оскарын шагнал гардуулал ёслол болох гэж байна. Ердөө хэдхэн цагийн дараа кино ертөнцийн хамгийн томоохон үйл явдал, тухайн жилийн шилдгүүдийг нэрлэдэг Оскарын шагнал гардуулах ёслол Лос Анжелесын Кодак кино театрт эхлэх гэж байгаа юм. Кодак кино театрын гадна улаан хивсээ хэдийнэ байрлуулж, дээгүүр нь алхлах алдартнуудаа хүлээж байна. Оскарын шагнал гардуулах ёслол энэ жил 82 удаагаа зохиогдож байгаа юм.
Оскарын шагнал нь адил төстэй кино наадмуудаас хамгийн нэр хүндтэйд тооцогддог. Оскар хүртэхээс гадна энэхүү шагналд нэр дэвшин өрсөлдөх нь өөрөө нэр төрийн хэрэг байдаг юм. Энэ жилийн Оскарын шагналд 1943 оноос хойш анх удаа 5 биш харин 10 уран бүтээл шилдгийн шилдгийн төлөө нэр дэвшин өрсөлдөж байна. Кино шүүмжлэгчид энэ жилийн Оскарын шагналын төлөөх гол өрсөлдөөн хуучин эхнэр нөхөр байсан хоёр уран бүтээлчийн хооронд өрнөн гэж үзэж байна. Тодруулбал Аватар киногоороо нэр дэвшин өрсөлдөж байгаа найруулагч Жеймс Кэмерон болон “Шуурганы эзэн” киноны найруулагч Кэтрин Бигелоу нарыг тэд овоо хараандаа аваад байна. Энэ хоёр уран бүтээлчийн кино хоёул Оскарт 9 төрөлд тус тус нэр дэвшээд байгаа юм.
Түүнчлэн энэ жилийн Оскарын бас нэгэн анхаарал татаж байгаа зүйл нь гадаад хэл дээрх киноны шагналын төлөө хамгийн олон кино нэр дэвшиж байгаа юм. Кино шүүмжлэгчид энэ номинацид Австрийн кино найруулагч Михаэль Ханекегийн “Цагаан тууз” киног амжилттай оролцоно гэж үзэж байна. Түүнчлэн энэ төрөлд Францын найруулагч Жак Одиарын “Номлогч”, Аргентины “Тэдний нууц”, Голландын уран бүтээлчдийн “Цэргийн он жилүүд дэх өвөл”, мөн Израилийн найруулагч Ярон Шамигийн “Ажами” зэрэг кино нэлээд дээгүүрт өрсөлдөх бололтой. Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа, улаан хивсний ёслол, тайз дэлгэцийн оддын цугларалт, энд тэндгүй гялсхийх фото аппарат, видео камерын дуран дор сүр дуулиантай явагдах нь гарцаагүй юм.

Орчуулсан редактор Б.Оюун

m2m.miniih.com


UnSToPPaBLe_666
:: Найздаа илгээх